Амны хөндийг зайлах арга:
Хагас аяга буюу 100 мл буцалсан бүлээн усанд 1-2 цайны халбага (5-10 мл) сиропыг уусгаад 1-2 минутын турш амаа сайтар зайлна
Өдөрт 2-3 удаа зайлах заалт: Халдварын эхний шинж тэмдэг илэрвэл үндсэн эмчилгээг дэмжих болон урьдчилан сэргийлэх зорилгоор. Болзошгүй халдвар тээгчтэй уулзах, олон нийтийн газар (ажлын байр, сургууль, нийтийн тээвэрт суух) явахаас өмнө нь ба дараа нь урьдчилан сэргийлэх зорилгоор заавал амаа зайлахыг зөвлөж байна. Амны хөндийг уусмалаар зайлах нь хэл, салст, буйлнаас эмгэг төрүүлэгч нянг цэвэрлэж, бактери вирусын эсрэг хариу урвал явуулж амны хөндийн дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалдаг.