Ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл /гастрит/, бүдүүн болоннарийн гэдэсний үрэвсэл, ходоодны ба арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, хурц ба архаг гепатит, цөсний хүүдийн үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, шулуун гэдэсний амсрын урагдалт, шулуун гэдэсний салст бүрхэвчийн үрэвсэл, хошного буюу шулуун гэдэсний ойролцоох өөхлөг эдийн идээт үрэвсэл гэх мэт ходоод гэдэсний замын эмгэгийн үед өндөр концентраци бүхий Флорента бэлдмэлийг эмчилгээ эхэлсний 7 дахь өдрөөс эхлэн аяга дөрөвний нэг хэмжээтэй усанд уусган амны том халбагаар өдөрт 3 удаа хоолны дараа ууна. Үргэлжлэх хугацаа 3-4 долоо хоног. Курсыг дуусгасны 2-3 сар завсарлаад дараа нь дахин давтана.
Шулуун гэдэсний амсрын урагдалт, шулуун гэдэсний салст бүрхэвчийн үрэвсэл, шулуун гэдэсний ойролцоох өөхлөг эдийн идээт үрэвсэл өвчний тохиолдолд Флорента бэлдмэлийг амаар уухын зэрэгцээ 37-38 хэмийн 40-50 мл буцалсан усыг 1/5 хувиар шингэлж, 10-15 минут бургуй тавина.Бүрэн сувилгаа 1-1.5 сар.